ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний танхимын ажиллах журам

2014-10-16 16:05


       Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013
                                            оны 04 дүгээр сарын 04-ний хуралдааны
                                                                                     15 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт

Ховд аймгийн Дөргөн сумын ИТХ-ын дэргэдэх
“Иргэний танхим”-ын ажиллах журам


Нэг. Нийтлэг үндэслэл
Төрийн бодлого шийдвэр, Дөргөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хуралдааны бодлого,  шийдвэрт иргэдийн байр суурь,  үзэл бодлыг тусгах, иргэдийн санал бодлыг шийдвэр гаргагчид сонсох, тус сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байх зорилгоор Дөргөн сумын ИТХ-ын дэрэгдэх “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. “Иргэний танхим”-ын зорилго, үйл ажиллагааны зарчим
2.1 “Иргэний танхим”-ын зорилого нь хуулийн төсөл, дүрэм, журам, хөтөлбөр төлөвлөгөө зэрэг шийдвэрийн төсөлд иргэн,  иргэний нийгмийн салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын санал, шүүмж,  нэмэлт өөрчлөлт, шинэчлэлийн санаа, мэдээлэл хүлээн авах замаар төр засгийн болон, Дөргөн сумын ИТХ-ын тэргүүлэгчид, ЗДТГ-ын гаргах шийдвэрийг сайжруулах,  шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах явдал юм.
2.2  ИТХ-ын “Иргэний танхим” бүхийл үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байна.
2.3 Иргэний танхимд болох аливаа хэлэлцүүлэг, санал солилцох уулзалт ярилцлага нь тодорхой шийдвэр, бичиг баримтын төслийг үндэслэн шийдвэр гаргахын өмнөх шатанд явагдана. Төсөлд өөрчлөлт оруулах, төслийг шийдвэр болгон гаргахдаа “Иргэний танхим”-ын нийтийн хэлэлцүүлэгт үндэслэнэ.
Гурав. “Иргэний танхим”-ын үйл ажиллагаа ба бүтэц, зохион байгуулалт
3.1 ”Иргэний танхим”-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийтийн нээлттэй хэлэлцүүлэг байна.
3.2 Нийтийн хэлэцүүлэг нь оролцогч тал, асуудал оруулагч тал болон зохион байгуулагчаас тус тус бүрдэнэ.
3.3 Нээлттэй хэлэлцүүлэгийн  оролцогч нь иргэн, иргэний нийгмийн салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл байна. Дөргөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод болон, гадаадын, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг урилгаар оролцуулж болно.
3.4 Нээллттэй  хэлэлцүүлэгт асуудал оруулагч тал нь ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид, ЗДТГ-ын хэлтэс болон баг хороодын ажлын хэсгийн ахлагчид байна. Асуудал оруулж буй албан тушаалтан, хэсгийн ахлагчид нээлттэй хэлэлцүүлэгийн даргалагч байна. Шийдвэрийн төсөл санаачлагчид дээрх субъектуудаар дамжуулан хамтарч асуудлаа оруулж хэлэлцүүлж болно.
3.5 “Иргэний танхим”-ын төлөөллийн зөвлөл,  ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын ажилтан, хувийн хэвшлийн аж ахуй, хэвлэл мэдээлэл,  иргэдийн төлөөллөөс бүрдсэн 5-аас доошгүй хүнтэй байх бөгөөд зөвлөлийг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга тэргүүлнэ. “Иргэний танхим”-ын төлөөллийн зөвлөлийг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулж үйл ажиллагаа, түүний үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгч төлөвшүүлж ажиллана.
3.6 Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлгийн бус цагаар, иргэдийн оролцоог хангах, мэдээлэл  хүргэх зорилгоор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
Үүнд:
-    Иргэдийн боловсрол дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлууд зохион байгуулна.
-    Иргэний танхимд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, идэвхижүүлэх сургалт нээлттэй байх.
-    ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэй уулзах, үйл ажиллагаагаа танилцуулах, суманд хэрэгжих,  төсөл хөтөлбөрийн талаар иргэдтэй санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлнэ.
-    “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, багуудын хооронд явуулын ИТ-ыг мэдээллийн албатай хамтран сурталчилж ил, тод нээлттэй ажиллана.
-    Саналын хайрцаг болон суурин утас ажлуулж иргэдийн саналыг хүлээн авч эргэх холбоотой ажиллана.
Дөрөв. “Иргэний танхим”-ын хэлэлцэх төслийг нийтэд зарлах
4.1 Нээлттэй хэлэлцүүлгийн дарга нь төслийн анхны эх, түүний товч агуулга төслийн үндэслэлийн танилцуулгыг мэдээллээр болон нийтэд зарлахаас ажлын гурав хоногийн өмнө иргэний танхимын  зөвлөлд хүлээлгэн өгнө.
4.2 Хэлэлцүүлэг болох он, сар, өдөр, байр, эхлэх цаг, үргэлжлэх хугацаа хэлэлцүүлэгт биечлэн оролцохоор бүртгүүлэх утасны дугаар, хаягыг дурдсан албан ёсны зарыг нээлттэй хэлэлцүүлэг болохоос гурав хоногийн өмнө орон нутгын телевиз, зарлалын самбар ажлын албанаас эрхлэн асуудал оруулагч талтай хамтран гүйцэтгэнэ.
Тав. Хэлэлцүүлгийн дэг
5.1 ИТХ-ын дарга, Иргэний танхимын төлөөллийн тэргүүн, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нээлттэй хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийг даргалах хүний нэр, албан тушаал, бусад оролцогчдыг танилцуулна.
5.2  Төсөл боловсруулагч багийн гишүүн төслийг оролцогчид танилцуулна.
5.3  Оролцогчдын үг хэлэх дарааллыг хэлэлцүүлэг даргалагч тогтооно.
5.4  Оролцогчид байр сууриа илэрхийлж дууссаны дараа зочдод хандаж асуулт тавьж болно.
5.5  Асуулт, хариулт дууссаны дараа  хэлэлцүүлэгт оролцогчид болон асуудал оруулагчдын зүгээс санал дүгнэлт хэлнэ.  Ингэхдээ зарласан хугацаандаа багтаана.
5.6  Даргалагч хэлэлцүүлгийг хааж үг хэлнэ.
5.7  Хэлэлцүүлэгт  оролцсон зочин бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, яриаг таслах, шүгэлдэх зэргээр бусдад саад учруулсан үйлдэл гаргавал даргалагч шаардлага тавих бөгөөд шаардлагыг үл биелүүлвэл тухайн оролцогчийг танхимаас гаргаж болно.



-------оОо------



2014-10-16 16:05


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд