ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Нутгийн хөгжилд бидний оролцоо

2014-10-16 17:31
НУТГИЙН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2014 оны 04-р сарын 16-ны өдрийн  10:00 цагаас 14:00 цагийн хооронд Иргэний танхимд  Том төрөөс ухаалаг төрлүү агуулгын хүрээнд “Нутгийн хөгжилд бидний оролцоо”  хэлэлцүүлгийг нийт 43 иргэний төлөөлөлтэйгээр амжилттай зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт оролцогчдын бүрэлдэхүүн:
~    Төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдын төлөөлөл-9 иргэн
~    Ахмадын төлөөлөл /55-аас дээш нас/- 8 иргэн
~    Дунд үеийн төлөөлөл /35-55  нас /- 9 иргэн
~    Залуу үеийн төлөөлөл /18-35 нас/-7 иргэн
~    Хүүхдийн төлөөлөл /11-18 нас/- 10 иргэн

Хэлэлцүүлэгт дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан:
~    Том төр, ухаалаг төрийн талаарх ойлголт, мэдээллийг өгөх
~    Суманд нийгмийн болон материаллаг талаасаа тулгамдаж буй асуудлыг гаргаж ирэх
~    Тулгамдсан асуудлыг эрэмбэлэн ХЭРВЭЭ ТА ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ажиллаж байсан бол хэрхэн шийдвэрлэх вэ? арга замуудыг гаргаж ирэх
~    Суманд нэн тулгамдсан,  зайлшгүй шаардлагатай асуудлуудыг эрэмбэлэн нэгтгэх
Хэлэлцүүлгийн хөтөлбөр /хавсралт1/,  хэлэлцүүлэгт оролцогчдыг танилцуулсны дараа хэлэлцүүлэгийг нээж ИТХ-ын дарга О.Орломсүрэн үг хэлснээр хэлэлцүүлэг эхлэв. “Том төрөөс ухаалаг төрлүү” илтгэл  /хавсралт 2/   ЗДТГ-ын дарга Л.Цэдэн-Иш, “Хэлбэрээс агуулга руу” илтгэл /Хавсралт 3 /    Иргэний танхимын ажилтан С.Хишигтогтох  нар тус тусынхаа илтгэлүүдийг танилцуулав.

Хэлэлцүүлэгийг 3 үе шаттай зохион байгуулсан:
1-р үе баг тус бүр  “ Аюулын зураглал” аргазүй /хавсралт 4/дээр ажилласан
2-р үе баг тус бүр   тулгамсан асуудлаа эрэмбэлэн, хэрвээ шийдвэрлэх албан тушаалд байсан бол хэрхэн шийдвэрлэх тухай арга замуудыг гаргаж ирсэн
3-р үе багуудын гүйцэтгэсэн ажлын үр дүн болох тулгамдсан асуудлаас гарах  арга зам, шийдлүүдийг нэгтгэн, нэгдсэн дүгнэлт гарган, эрэмбэлсэн.
Хэлэлцүүлгийн төгсгөлд сумын Засаг дарга Х.Дэлгэрнасан “тулгамдсан асуудлуудаас шийдвэрлэхээр,  цаашид хийхээр төлөвлөж байгаа  ажлуудаа танилцуулж,  иргэн, иргэний байгууллага, төр хамтран ажиллана гэдгээ илэрхийлж, хэлэлцүүлгийн дүгнэлтийг бичгээр удирдлагуудад ирүүлэхийг хүссэнээр   хэлэлцүүлгийг хаав.

Хэлэлцүүлгийн ололттой тал:

~    Үе үеийн төлөөллийг оролцуулсан нь асуудлыг олон өнцгөөс харах, үе үеийнхэнд тулгамдаж буй асуудлыг гаргаж ирэх,  үзэл бодлоо солилцох боломжийг олгосон
~    Том төр ухаалаг төрийн талаарх онолын болон практик талаас нь бэлдсэн илтгэлийг иргэдэд танилцуулсан нь тодорхой ойлголт, мэдээллүүдийг өгсөн
~    Төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид,  иргэд 4 цагийн турш  ижил түвшинд  нэг  танхимд  ижил  асуудал дээр   ажилласан нь   дам байдлаар биш шууд нүүр нүүрээ харж, чөлөөтэй үзэл бодлоо хуваалцаж, нээлттэй харилцах нөхцөлийг бүрдүүлсэн.
~    Тулгамдаж  буй асуудлыг яриад орхих биш,  иргэдээр шийдвэрлэх гарц шийдэл, арга замуудыг гаргуулж нэгтгэсэн
~    Тулгамдаж буй асуудлуудыг зурган хэлбэрээр гаргаж ирсэн нь  сонирхолтой байсан ба багуудыг идэвхжүүлж, сэдэлжүүлсэн
~    Хэлэлцүүлэг нь зохион байгуулалт, дэг сайн байсан учир хугацаанд амжиж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа биелүүлсэн

Цаашид анхаарах зүйлс:
~    Багуудаас гарсан асуудлуудыг нэгтгэн эрэмбэлээд, шийдвэрлэх хувилбаруудыг гаргаж ирэн  хэзээ, хэрхэн яаж, ямар түвшинд шийдвэрлэгдэх боломжтой вэ? гэдгийг дүгнэж ярилцах тал дээр дутагдалтай байсан. /Жишээ нь: Орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой нь хэд байна? боломжгүй нь хэд байна вэ? гэх мэт/

~    Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн удирдлагуудад мэдээллэн, хэрхэн шийдвэрлэх гэж байгаа тухай болон хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг иргэдэд цаг тухайд нь мэдээллэж, төр иргэдийн  уялдаа  холбоог сайжруулах

Хэлэлцүүлгээс гарсан санал  /Том төр, ухаалаг төрийн тухай/:

~    Төрийн байгууллагуудын  зарим чиг үүргийг /гүйцэтгүүлэх боломжтой ажлыг/ иргэний нийгмийн байгууллагуудаар  гэрээгээр  гүйцэтгүүлэх
~    Төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах
~    Төрийн  байгууллагууд бүтэц бүрэлдэхүүнээ томруулах биш, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх, иргэдэд нээлттэй ил тод, хүртээмжтэй ажиллах


НУТГИЙН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕЭР

ХҮҮХДҮҮД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЛОО


ЗАЛУУ ҮЕИЙНХЭН БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ


2014-10-16 17:31

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд