ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч П.Цогбадрах сумын Онцгой комисст 27500 ширхэг амны хаалт хүлээлгэн өглөө

2021-05-06

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, сумын ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч П.Цогбадрахын гэр бүлийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд сумын Онцгой комисст 27500 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өглөө. Амны хаалтыг өнөөдөр өрх бүрт халдвар хамгааллын дэглэм баримтлан тараах ажлыг сумын Онцгой комисс зохион байгуулж байна. 

Төлөөлөгч П.Цогбадрах хэлэхдээ "Энэ цаг үед өвчлөлөөс өөрөө өөрийгөө хамгаалах нь хамгийн чухал байна. Үүний тулд хүн бүр гараа угааж, амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй. Энэхүү тарааж байгаа амны хаалтаар дамжуулан гэр бүл бүр эрүүл байгаасай, өөрөө өөрсдийгөө хамгаалаасай, иргэн бүр сонор сэрэмжтэй, хариуцлагатай байгаасай гэсэн сэтгэлийн дэм, санамжийг өгч байна. Цаашид сум, орон нутгийнхаа хөгжлийн төлөө, иргэдийн эрүүл энхийн төлөө хамтран ажиллана." гэлээ. 

Өвчлөлөөс "Өөрөө өөрийгөө хамгаалъя" уриалгыг энэхүү мэдээллээр дамжуулан хүргэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%