ДӨРГӨН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Дөргөн суманд Монгол ардын нам 10, Ардчилсан нам 11 мандатад тус тус ялалт байгуулсан юм. Дөргөн сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаар Хурлын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхэд Ардчилсан намын бүлгээс А.Батцоож, Монгол ардын намын бүлгээс Ш.Түвшинбаяр нарын нэрийг дэвшүүллээ. Санал хураалтын үр дүнд сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаанд оролцогчдын 52.3 хувийн саналаар сумын ИТХ-ын даргаар А.Батцоож сонгогдлоо.



