ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОНД ТООЦОХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ СУМЫН ИТХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

2020-10-19

ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОНД ТООЦОХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ
СУМЫН ИТХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Дөргөн суманд Монгол ардын намаас 21, Ардчилсан намаас 21 нэр дэвшигч хуулийн хугацаанд материалаа бүрдүүлэн өгч, сумын Сонгуулийн хорооны шийдвэрээр нэр дэвшигчийн үнэмлэхээ авч, сонгуульд оролцлоо. 
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд дээд боловсролтой 17, тусгай дунд боловсролтой 5, бүрэн дунд боловсролтой 15, бүрэн бус дунд боловсролтой 5, эрэгтэй 31, эмэгтэй 11, Төрийн албан хаагч 9, малчин 7, хувийн хэвшилд ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхлэгч 22, нийт 42 нэр дэвшигч өрсөлдсөн юм. 
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг Дөргөн сумын 44 төрийн албан хаагч зохион байгуулж хамтран ажиллалаа. 
Агваш багт Монгол ардын нам 4, Ардчилсан нам 1, Сээр багт Монгол ардын нам 1, Ардчилсан нам 4, Аргалант багт Монгол ардын нам 3, Ардчилсан нам 3, Өгөөмөр багт Монгол ардын нам 2, Ардчилсан нам 3 мандатад тус тус ялалт байгуулж сумын нэгдсэн дүнгээр Монгол ардын нам 10, Ардчилсан нам 11 мандат авлаа. 
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73.1, 73.2, 73.3, 73.4-т заасны дагуу сумын Сонгуулийн хороо тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг хамгийн олон санал авсан дарааллаар жагсаалт гарган "Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" тогтоол гарган, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүллээ. 
Мөн хуулийн дагуу тус шийдвэрийг олон нийтэд мэдээллэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%