Олон улсын Ахмадын баярыг тэмдэглэж байна
Өнөөдөр Дөргөн суманд Олон улсын Ахмадын баярын үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж байна. Үйл ажиллагааны эхэнд Улсын тэргүүний Ахмадын хорооны дарга З.Баасандорж үг хэлж, ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлэн, жилийн ажлын тайлангаа танилцууллаа. Мөн сумын Засаг дарга Т.Заяа 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тайланг танилцуулж, Нийгмийн даатгалын улсын байцаагч тэтгэврийн талаар мэдээлэл хийлээ. Дараагаар нь төрийн байгууллагууд баг бүрийн ахмадуудыг хуваарийн дагуу үдийн зоогт урьж, тэмцээн уралдаан, үдшийн цэнгүүнийг зохион байгуулах юм.
Ахмадын хорооны дарга З.Баасандорж гуай сумын Ахмадын холбоог "Улсын тэргүүний ахмадын холбоо" болтол ажиллаж хөдөлмөрлөсөн ба өнөөдөр тэрээр Тэргүүлэгч Ш.Ганхүүг хорооны тэргүүнд нэр дэвшүүлж, оролцогчдын 100 хувийн саналаар дэмжив.
Мөн энэ өдөр Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу сумын ИТХ болон Засаг даргын тамгын газар ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч, дурсгалын зүйл гардууллаа.










