ДӨРГӨН СУМЫН ХЭСГИЙН ХОРООДЫН
БАЙРШЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулах Дөргөн сумын Агваш багийн 1633 дугаар хэсгийн хороо сумын Соёлын төвийн 2 давхрын Сургалтын танхимд, Сээр багийн 1634 дугаар хэсгийн хороо, Аргалант багийн 1635 дугаар хэсгийн хороо "Шувуухай" цэцэрлэгийн ангиудад, Өгөөмөр багийн 1636 дугаар хэсгийн хороо сумын Соёлын төвийн 2 давхарт номын сангийн уншигчийн танхимд тус тус байрлаж, сонгогчдод сонгогчдын нэрсийн жагсаалтыг нээлттэй танилцуулан ажиллаж байна.
Агваш, Сээр, Аргалант багийн хэсгийн хороод 06 дугаар сарын 15 хүртэл сумын төвд байрлаж ажиллах ба үүнээс хойш сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоосноор Агваш багийн санал авах байр Чаргатын их худагт, Сээр багийн санал авах байр Төгийн шар эрэгт, Аргалант багийн санал авах байр Гүүрийн аманд тус тус очиж байрлах юм.