ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

ДӨРГӨН СУМААС 2019 ОНЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН 5, АЙМГИЙН АЛДАРЧ УЯАЧ 2 ТӨРЛӨӨ

2020-05-11

АЙМГИЙН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ
Өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дөргөн сумын Агваш багийн малчин Б.Балжинням, Д.Эрдэнэ-Очир, Сээр багийн малчин С.Пүрэвсүрэн, З.Энхбаяр, Д.Даваанаадай нарт "Аймгийн аварга малчин", Агваш багийн уяач Б.Чинбат, Сээр багийн уяач Ц.Ичинноров нарт "Аймгийн алдарт уяач" цол, шагналыг гардуулахаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч П.Улаанхүү, аймгийн ЗДТГ-ын Орон нутгийн өмчийн газрын дарга Ш.Нохойжав, сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг дарга Т.Заяа, Засаг даргын тамгын газрын дарга Б.Баттогтох, Агваш багийн Засаг дарга Н.Пүрэвхуяг, Сээр багийн Засаг дарга С.Нямхүү нар ажиллаж байна. 
Өмнө нь аварга малчин цол, шагналыг зөвхөн өрхийн тэргүүнд өгдөг байсан бол энэ жилээс эхлэн гэр бүлийн эхнэр, нөхөр хоёуланд нь олгож байгаа нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах олон сайн үр дагаварыг бий болгосон бодлогын асуудал хэрэгжиж байгаа юм.  








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5726
4266 / 75%
915 / 16%
265 / 5%
280 / 5%