ДӨРГӨН СУМЫН ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ
ДУРГСАЛТЫН ЖАГСААЛТ БАТЛАВ
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар сумын хамгаалалтанд байх Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталсан юм. Үүнээс гадна аймгийн ИТХ-ын шийдвэрээр аймгийн хамгаалалтанд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг аймгийн ИТХ-д хүргүүллээ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд "Соёлын өвийг биет ба биет бус өв гэж ангилах ба биет өвийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон хөдлөх дурсгал гэж ангилна" хэмээн заасан байна. Түүнчлэн тус хуулийн дагуу сумын соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг Соёлын төвд бүрдүүлэн, хадгална гэж заасны дагуу Дөргөн сумын Соёлын төв нь биет болон биет бус өвийг тусгай журмын дагуу бүрдүүлэн хадгалдгаа танилцуулсан юм.


