АЖЛЫН ХЭСГҮҮД БАГУУДАД ЭРГЭЛТЭЭР АЖИЛЛАЛАА
Сум, орон нутгийн цаг үеийн мэдээлэл хүргэж, өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцан, малчдын санал хүсэлт сонсож, ажил хэрэг болгох зорилгоор сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаагаар ахлуулсан ажлын хэсэг Сээр, Агваш багт, Засаг дарга Т.Заяагаар ахлуулсан ажлын хэсэг Сээр, Аргалант багуудад тус тус эргэлтээр ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багийн Засаг дарга нар, Иргэний улсын бүртгэгч, Нийгмийн даатгалын байцаагч, Татварын байцаагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, багийн эмч нар оролцож, 2020 онд шинээр мөрдөгдөж эхэлсэн холбогдох хуулийн шинэчилсэн заалт, иргэдэд нэн шаардлагатай хууль эрхзүйн мэдээллийг хүргэж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажиллалаа. Ажлын хэсгүүд 2 өдрийн турш 100-аад малчин өрхөөр орсон ба малчид анхны төлөө авч, өнтэй сайхан өвөлжиж байна.




