ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАХ ХӨТӨЛБӨРТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-01-13

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАХ
ХӨТӨЛБӨРТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улс түүхэндээ 1921, 1940, 1960, 1992 онд тус тус Үндсэн хуулиа батлан, эдүгээ 4 дэхь Үндсэн хуулиа дагаж мөрдөн 28 жилийн түүхэн хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Өнөөдөр Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой тохиож, сумын ИТХ болон Засаг даргын тамгын газар хамтран хууль сурталчлах хөтөлбөрт арга хэмжээг зохион байгууллаа.
Үндсэн хуулийн агуулга, ач холбогдол, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалт зохион байгуулагдсан ба сумын ИТХ I бүлэг буюу "Монгол улсын бүрэн эрхт байдал", "Шувуухай" цэцэрлэг II бүлэг буюу "Хүний эрх, эрх чөлөө", Ерөнхий боловсролын сургууль III бүлэг буюу "Монгол улсын төрийн байгуулал", Засаг даргын тамгын газар IV бүлэг буюу "Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага", Соёлын төв V бүлэг буюу "Монгол улсын Үндсэн хуулийн цэц", Засаг даргын тамгын газар VI бүлэг буюу "Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах" гэсэн дарааллаар тус тус бэлтгэн иргэдэд мэдээлэл хүргэлээ. Ингэснээр төрийн албан хаагчид иргэдэд хууль эрхзүйн мэдлэг хүргэхээс гадна, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид өөрсдөө чадваржих, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Ойн хүрээнд Дөргөн сумын "Добу мэргэн" шагайн холбооны 2020 оны нээлтийн харвааг эхлүүлж, шагайн спортыг сурталчлах, хөгжүүлэх үүднээс баг, байгууллага, иргэдийн дунд шагайн харваан тэмцээн зохион байгуулсанаас Ерөнхий боловсролын сургууль, "Шувуухай" цэцэрлэгийг төлөөлөн оролцсон багууд тэргүүн, дэд байранд шалгарлаа.
Мөн иргэдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөн, эрүүл мэнд, гоо зүйн боловсролыг дэмжих, авъяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор баг, байгууллагуудын дунд "Бүжиг"-ийн тэмцээнийг цэнгээнт бүжиг, хамтлаг бүжгийн төрлөөр зохион байгуулав. Тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн хамтлаг тэргүүн байр, "Шувуухай" цэцэрлэгийн хамтлаг дэд байр, Засаг даргын тамгын газар, Соёлын төвийн бүжгийн хамтлагууд тусгай байранд шалгарлаа.
Монгол улсын шинэ Үндсэн хуулийг сурталчлах хөтөлбөрт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, 100 гаруй малчид, хөдөлмөрчид, төрийн албан хаагчид оролцлоо.





































ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5726
4266 / 75%
915 / 16%
265 / 5%
280 / 5%