ДӨРГӨН СУМЫН 2019 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Дөргөн сумын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ 2019 оны 12 дугаар сарын 31-ний үдэш зохион байгуулагдаж, сумын 2019 оны шилдгүүдээ тодрууллаа. Шинэ жилийн баярын үдэш 2019 оны ололт амжилтаа дүгнэн, 2020 оны зорилтуудаа тодорхойлон, уламжлал болсон үзүүлбэрүүдийг төрийн байгууллага бүр хуваарийн дагуу бэлтгэн хүргэхийн зэргэцээ, 2019 онд ажил хөдөлмөрөөрөө салбартаа манлайлагчдыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан "Дөргөн сумын оны шилдэг шалгаруулах журам"-ын дагуу 2019 оны "Шилдэг малчин"-аар Агваш багийн малчин Л.Халтархүү, "Шилдэг төрийн албан хаагч"-аар ЕБС-ийн математикийн багш Д.Энхтуяа, "Шилдэг сурагч"-аар ЕБС-ийн 12а ангийн сурагч Г.Алтантуяа, "Шилдэг соёл, урлагийн ажилтан"-аар Соёлын төвийн хөгжмийн багш Д.Адууч, "Шилдэг спортын алдартан"-аар ЕБС-ийн бага ангийн багш, Аймгийн мэргэн С.Цэнгэл, "Шилдэг төрийн байгууллага"-аар "Шувуухай" цэцэрлэг, "Шилдэг төрийн бус байгууллага"-аар "Мөнхийн буян өгөөж" ХЗХ, "Шилдэг бизнес эрхлэгч аж ахуй нэгж"-ээр "Баянхайрхан" БГБХН тус тус шалгарсан юм.






