СУМЫН ХҮН АМ, МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЧЭЭ
Сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/67 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2019 оны жилийн эцсийн хүн ам, малын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 12 дугаар сарын 17-ны хооронд зохион байгуулж, 12 дугаар сарын 23 хүртэл багууд мэдээгээ нэгтгэж, сумын нэгдсэн дүн урьдчилсан байдлаар гарсан байна.
Тооллогын үр дүнд Дөргөн сумын хүн ам 3097, үүнээс эрэгтэй 1555, эмэгтэй 1542, нийт малын тоо 136032, үүнээс адуу 5796, үхэр 4542, тэмээ 4976, хонь 31650, ямаа 89068-д хүрсэн байна.
