ДӨРГӨН СУМЫН АХМАДУУД ШИНЭ ЖИЛИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Дөргөн сумын Ахмадын хороо 2019 онд "Улсын тэргүүний ахмадын хороо" болсон амжилт бүтээлтэйгээр 2020 оныг угтаж, өнөөдөр шинэ жилийн баяраа өвлийн өвгөн, цасан охид, 12 жилтэйгээ ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Шинэ жилийн баярт 100 гаруй ахмадууд хүрэлцэн ирж, баярын мишээл, мэндчилгээ, гэнэтийн бэлэг гэсэн хөтөлбөрийн дагуу оролцож байна. Энэ жилийн ахмадуудын шинэ жилийн баярыг сумын Ахмадын хорооны Аргалант багийн Тэргүүлэгчид зохион байгуулж, баярын мэндчилгээ хэсэгт тус багийн ахмад настан Хажид, Дулам, Даваа нар ая дуу өргөлөө. Баярын гэнэтийн бэлэг хэсэгт ахмадуудын дунд азтан шалгаруулах үйл ажиллагааг Аргалант багийн малчин О.Боргиогийн гэр бүл ивээн тэтгэж, нийт 15 ахмадыг шалгаруулав. Мөн Дөргөн сумын "Шувуухай" цэцэрлэгийн багш, ажилчид 8 азтанг шалгаруулан, тэдэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ. Үүний дараа шинэ жилийн арга хэмжээ цэнгэлтэй үдэш хэсгээр үргэлжилж байна.








