1.”Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, цаашдын зорилтын тухай” илтгэл
Илтгэгч: Н.Базаррагчаа – Сумын ИТХ-ын дарга
2.”Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” илтгэл
Илтгэгч: Т.Заяа – Сумын Засаг дарга
3.”Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2020 оны Үндсэн чиглэлийн төслийн тухай” илтгэл
Илтгэгч: Т.Заяа – Сумын Засаг дарга
4.”Сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай” илтгэл
Б.Ганцэцэг – Газрын даамал
5.Сумын 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2020 оны төсвийн төслийн тухай” илтгэл
Л.Мөнхбаяр – Санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
6. Дөргөн сумын Засаг даргын тамгын газрын универсаль ковш трактор ажиллуулах журмын тухай” илтгэл
Илтгэгч: Т.Заяа – Сумын Засаг дарга
Хуралдааныг сумын Соёлын төвд нээлттэй зарласан ба хуралдаанд 17 төлөөлөгч оролцож, ирц 80,9 хувьтай, 11 цаг 20 минутанд эхлэн, одоо ”Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн
хэрэгжилтийн явц, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн
чиглэлийн биелэлтийн тухай” илтгэлийг хэлэлцэж байна.