ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

ДӨРГӨН СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

2019-12-11

ДӨРГӨН СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Дөргөн сумын ИТХ-аас жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдрийг иргэдэд хууль сурталчлах, тэдний нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн билээ.
Энэ жилийн тухайд тус өдрийг тохиолдуулан оролцогчдод хүний эрхийн талаарх ойлголт, мэдээллийг хүргэх, Дөргөн суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын ажлыг сурталчлах, харилцан сайн туршлага судлах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор арга хэмжээг зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээнд сумын "Улсын тэргүүний Ахмадын хороо", "Эмэгтэйчүүдийн холбоо", "Залуучуудын холбоо", "Шандас" бөхийн холбоод оролцож, сайн туршлага, хийсэн ажлууд, хүндрэл бэрхшээл болон цаашдын зорилтын талаар нээлттэй ярилцлаа. Үүний дараа төрийн бус байгууллагууд ардын аман зохион, ардын наадгайг сурталчлах зорилготой  "Дөрвөн бэрх" тэмцээнд оролцож мэндчилгээ, шагайн харваа, цах шүүрэх, ертөнцийн гурав, түргэн хэллэг зэрэг төрлөөр өрсөлдлөө. "Дөрвөн бэрх" тэмцээнийг тохиолдуулан сумын "Шагайн холбоо" үйл ажиллагаагаа сурталчлан ажиллалаа. Тэмцээний дүнд сумын Ахмадын хорооны "Ямаачин" баг тэргүүн байр, Эмэгтэйчүүдийн холбооны "Тэмээчин" баг дэд байранд шалгарч, Залуучуудын холбооны "Адуучин" баг, "Шандас" бөхийн холбооны "Хоньчин" багууд амжилттай оролцож өндөрлөлөө. Уг арга хэмжээг Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөтөлбөрийн Дөргөн суман дахь ажилтан хамтран зохион байгуулсан юм.

































ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%