ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 108 ЖИЛИЙН ОЙ, САНХҮҮЧДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭВ

2019-12-07

САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 108 ЖИЛИЙН ОЙ,
САНХҮҮЧДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭВ
Монгол улсад санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 108 жилийн ой, Дөргөн сумын нийт санхүүчдийн баярыг "Мөнхийн буян өгөөж" хадгаламж зээлийн хоршоо 2019 оны 12 дугаар сарын 06-нд зохион байгууллаа.
Баярын хүрээнд салбартаа манлайлж, үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг шагнаж, урамшууллаа. Үүнд: сумын Засаг даргын орлогч Т.Дариймаа, Дөргөн суман дахь Хаан банкны эрхлэгч Б.Жаргалсүрэн, Төрийн банкны эрхлэгч Г.Очир нарыг "Санхүү - банкны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр, Дөргөн сумын Засаг даргын тамгын газрын төрийн санч Л.Мөнхбаяр, нягтлан бодогч Б.Бадамгарав, иргэний улсын бүртгэгч М.Цэвээнсүрэн, "Шувуухай" цэцэрлэгийн нярав Ё.Нямаа, "Мөнхийн буян өгөөж" хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодогч Б.Эрдэнэзаяа, Хаан банкны ахлах теллер Д.Сувд нарыг Монгол улсын Сангийн яамны "Жуух бичиг"-ээр тус тус шагнасныг сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг дарга Т.Заяа, "Мөнхийн буян өгөөж" хадгаламж зээлийн хоршооны дарга П.Цогбадрах нар гардууллаа.
Мөн энэхүү баярын үеэр Дөргөн сумын санхүүчдийн эрхийг хамгаалах, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих үйл ажиллагааны чиглэлтэй "Санхүүчдийн орон тооны бус зөвлөл"-ийг байгуулж, тэргүүнээр сумын Засаг даргын орлогч Т.Дариймааг, гишүүдээр Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Б.Бадамгарав, "Мөнхий буян өгөөж" ХЗХ-ын нягтлан бодогч Б.Эрдэнэзаяа, Хаан банкны эдийн засагч Б.Түмэнжаргал, Төрийн банкны теллер Х.Сарантуяа нарыг сонголоо.


















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%