ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

ОЛОН УЛСЫН ХДХВ/ДОХ-ЫН ЭСРЭГ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

2019-12-02

ОЛОН УЛСЫН ХДХВ/ДОХ-ЫН ЭСРЭГ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
ДОХ - Дархлалын олдмол хомсдол, ХДХВ - Хүний дархлал хомсдлын вирус гэсэн үгийн товчлол ба Монгол улсад ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж, 2019 оны байдлаар 281 хүн бүртгэгдсэн мэдээ баримт байна. Иймээс хүн бүр энэ өвчний талаар мэдлэгтэй байж, гэр бүл, үр хүүхдээ хамгаалах чухал үед амьдарч байна. Энэ талын мэдлэг гэдэг нь ДОХ/БЗХӨ гэж юу вэ? хэрхэн халдварладаг, ямар замаар дамждаг, яаж хамгаалах вэ? талаарх иргэдийн боловсрол юм.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, БЗХӨ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллээр хангах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дөргөн сумын Эрүүл мэндийн төвөөс санаачлан Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. Үйл ажиллагааны хүрээнд иргэд, олон нийтэд бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ын талаар сургалт мэдээллийг хүргэж, сумын төвийн Дөчитүүдийн дунд "Дэвжээ" тэмцээнийг зохион байгуулав. Дэвжээ тэмцээнд оролцогчид мэндчилгээ, асуулт хариулт, гэрийн даалгавар, чөлөөт сэтгэлгээ гэсэн төрлөөр өрсөлдөж, бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Тус тэмцээнд Алагхайрхан баг тэргүүн байр, Инээмсэглэл баг дэд байр, Хатаннуур баг гутгаар байр эзэллээ.























ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6187
4670 / 75%
944 / 15%
281 / 5%
292 / 5%