МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР
ДӨРГӨН СУМЫН 7 АХМАД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДАВ
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дөргөн сумын Сээр багийн ахмад настан С.Тогтох, М.Дорж, Р.Пүрэв, Аргалант багийн ахмад настан Б.Даваа, Агваш багийн ахмад настан Б.Жамсран нарыг "Алтан гадас одон"-оор, Сээр багийн ахмад настан Ш.Батнасан, Ш.Дүүдэй нарыг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар шагнагдсаныг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, сумын Засаг дарга Т.Заяа, сумын ИТХ-ын төлөөлөгчид гардуулан өгч, баяр хүргэлээ.



