ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

"БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ" СЭДЭВТ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-11-23

"БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ"
СЭДЭВТ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

        Дөргөн сумын "Шувуухай" цэцэрлэгээс санаачлан "Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлье" сэдэвт дэвжээ тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 22-нд нийт 7 бүлгийн эцэг, эхүүдийн дунд зохион байгууллаа. Уг тэмцээний зорилго нь бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг, эхчүүдэд энэ талын мэдлэгээ нэмэгдүүлэхэд нөлөөлөх, багш, эцэг, эх, хүүхдийн хамтын ажиллагааг сайжруулах явдал юм. Тэмцээнд оролцогчид багийн мэндчилгээ, чөлөөт үзүүлбэр, асуулт хариулт, кейсийн дагуу дүрчилсэн тоглолт үзүүлэх 4 төрлөөр өрсөлдөж, эцэх эхчүүд болон үзэгчдэд хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, хүчирхийллийн хэлбэр, урьдчилан сэргийлэх тухай асуудлуудыг сурталчиллаа. Тэмцээний шүүгчээр "Шувуухай" цэцэрлэгийн арга зүйч Б.Даваасүрэн, сургуулийн нийгмийн ажилтан Ч.Баттогтох, Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлого, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Х.Түмэннасан нар ажилласан юм. Тэмцээнд Х.Уранчимэг багштай I дунд бүлгийн баг тэргүүн байр, Д.Удвал багштай II дунд бүлгийн баг дэд байр, Ж.Бадамсүрэн багштай бэлтгэл бүлгийн баг гутгаар байранд шалгарлаа.

























ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%