Энэхүү үйл ажиллагааны зорилго нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн мэдлэг,
ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, иргэдтэй хамтран
ажиллах боломжийг бүрдүүлэн сургалт, спортын арга хэмжээ зохион
байгуулж, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд
сурталчлан хууль эрхзүйн мэдээлэл хүргэх явдал юм. Тус үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Т.Дариймаа, Тэргүүлэгч Б.Түвшинжаргал, С.Цэзэн, Төлөөлөгч О.Цэцэгсүрэн, Л.Цэдэн-Иш, С.Нямхүү, Х.Бат-Амгалан нар оролцлоо.
Үйл ажиллагааг Агваш баг ба Эрүүл мэндийн төв, Сээр баг ба "Шувуухай" цэцэрлэг, Аргалант баг ба Ерөнхий боловсролын сургууль, Өгөөмөр баг ба Соёлын төв, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид ба Засаг даргын тамгын газар гэсэн бүрэлдэхүүнд хуваарилан иргэд, төрийн албан хаагчдын төлөөллийг оролцуулан ажиллалаа.
Үйл ажиллагааны эхэнд сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа сумын сумын ИТХ-ын 2019 оны ажлын тайланг танилцуулсан бол Дөргөн сумын Төрийн албан хаагчдын III чуулганы үеэр зохион байгуулсан илтгэлийн уралдааны тэргүүн, дэд байрт шалгарсан З.Цэцэгмаа, М.Цэвээнсүрэн нар оролцогчдод шилдэг илтгэлээ сонордууллаа.
Агваш ба Эрүүл мэндийн төв "Дөргөн сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын түүх", "Гэр бүлийн хүчирхийллийн тухай", Сээр ба "Шувуухай" цэцэрлэг "Нутгийн өөрөө удирдах байгууллагын оршин тогтнож буй хууль эрх зүйн үндэс", "Архидан согтуурахтай тэмцэх тухай", Аргалант ба Ерөнхий боловсролын сургууль "Сумын ИТХ-ын 2016 оноос хойш баталсан хөтөлбөр, журмууд", "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай", Өгөөмөр ба Соёлын төв "Сумын ИТХ-ын дэргэдэх зөвлөлүүдийн үйл ажиллагаа", "Хүн худалдаалахтай тэмцэх тухай", Төлөөлөгчид ба Засаг даргын тамгын газар "Сумын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаан", "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай" хууль болон мэдээллийг урьдчилан бэлтгэж оролцогчдод хүргэж ажиллалаа. Мөн нийт багууд ардын харилцаа дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлснээр мэдээлэл, сургалтын үе шат өндөрлөсөн юм.
Үүний дараа шатар болон гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж, шатрын тэмцээнд Б.Бадамгарав тэргүүн байр, н.Чулуунбаатар дэд, Т.Цогт-Очир гутгаар байр, гар бөмбөгийн тэмцээнд Сээр багийн I баг тэргүүн, Өгөөмөр багийн I, II багууд дэд, гутгаар байруудыг тус тус эзлэн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.