СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД "ШУВУУХАЙ"
ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, хуралдаан зарлах тухай, Цэцэрлэгийн 40 жилийн ойн ажлын төлөвлөгөөний биелэлт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдаанаар сумын ИТХ-ын ээлжит VIII хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 12-ны хуралдахаар товлолоо. Мөн сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, санал дүгнэлт гаргаж, "Шувуухай" цэцэрлэгийн 40 жилийн ойн хүрээнд хийсэн ажлын тайлан, хандивын орлого зарлагын талаарх мэдээллүүдийг сонсон, тэмдэглэлээр үүрэг өглөө. Хуралдааны дараа сумын ИТХ-ын Тэргүүлэгчид "Шувуухай" цэцэрлэгт очиж, хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцлаа.


Хүүхдэд зориулсан эко тоглоомыг сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэхийн ач холбогдол, эцэг, эх, олон нийтийн оролцоо, сум орон нутгийн бодлогоор дэмжих асуудлыг эрхлэгч Ц.Цогзолмаа дэвшүүлэв.


Дөргөний Усан цахилгаан станцын нэрэмжит Д.Удвал багштай дунд бүлэг



Аймгийн аварга малчин П.Жүгдэрийн хандивласан хөгжмийн зэмсэгүүд

"Шувуухай" цэцэрлэгийн хүнсний ногоо тариалах туршилтын талбай

"Шувуухай" цэцэрлэг 7 бүлэгтэй ба анги танхимын хүрэлцээгүйн улмаас 2 гэрт бага бүлгийг байрлуулан ажиллаж байна.
