ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БОЛОН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН
АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, СПОРТ, УРЛАГИЙН НААДАМ БОЛЛОО
2019 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Ховд аймгийн 17 сумын нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын сургалт, спорт, урлагийн анхдугаар наадмыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Тогтвортой амьжиргаа III төсөлтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагааны зорилго нь Монгол улсын Засгийн
газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, аймаг
орон нутгаас зохион байгуулж буй ажлуудаа танилцуулах, харилцан сайн туршлагаа
солилцох, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, хамтын ажиллагааг
бэхжүүлэх явдал юм.
Энэхүү үйл ажиллагаанд Дөргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын тамгын газрын 20 хүний бүрэлдэхүүнтэй баг сургалт, урлагийн тоглолт, шатар, дартс, гар бөмбөг, теннисийн тэмцээнд оролцоод ирлээ.
Дөргөн сумын баг урлагийн төрөлд Монгол түмний дундрашгүй арвин язгуур урлаг тэр дундаа Дөрвөд ястны зан заншил, ахуй соёлыг харуулсан мэндчилгээ, гоцлол үзүүлбэрийг бэлтгэн хүргэж 6 дугаар байранд, шатарын эрэгтэй төрөлд Засаг даргын тамгын газрын ажилтан Т.Цогт-Эрдэнэ гутгаар байр, Теннисийн эмэгтэй төрөлд Нягтлан бодогч Б.Бадамгарав гутгаар байрыг эзэллээ.






