АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ӨРГӨТГӨСӨН
ХУРАЛДААН ДӨРГӨН СУМАНД ХУРАЛДАЖ БАЙНА
Өнөөдөр Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан Дөргөн суманд хуралдаж хуралдаанаар:
1.Хуралдаан зарлах тухай
2.Суманд хийгдэж буй хөрөнгө оруулалтын үр дүн, цаашдын зорилтын тухай
3.Сумын ИТХ-аас хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүн, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хурлын байгууллагаас хяналтыг хэрэгжүүлж, иргэдийн оролцоог хангаж ажиллаж буй тухай
4. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн ажлын хэсэг байгуулах тухай
5. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт авто машин худалан авах тухай асуудлуудыг хэлэлцэх юм.
Тэргүүлэгчдийн ирц 90,9 хувьтай байгаа ба хуралдаанд аймгийн ИТХ-ын ажлын алба, зөвлөхүүд, Засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд, Дөргөн, Буянт, Мянгад сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, нарийн бичгийн дарга нар, Дөргөн сумын ИТХ-ын зарим төлөөлөгчид, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Хуралдааны үр дүнд суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон холбогдох хүмүүс газар дээр нь танилцаж, санал дүгнэлт гарган, цаашид Дөргөн суманд хийгдэх олон чухал асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох юм.