ДӨРГӨН СУМАНД МАЛЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Өнөөдөр Дөргөн суманд "Малчдын уулзалт, зөвлөгөөн" сумын Соёлын төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү үйл ажиллагаанд сум, орон нутгийн удирдлагууд, албан хаагчид, 200 гаруй малчид, урилгаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч П.Улаанхүү, Мал эмнэлгийн газрын улсын ахлах байцаагч Ш.Пүрэвхүү, Цагдаагийн газрын мэргэжилтнүүд оролцож байна.
Зөвлөгөөний зорилго нь малчдад сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, "Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө", төрөөс малчдын талаар баримталж буй бодлогыг сурталчлан танилцуулах, харилцан туршлага судлуулах, цаашид малчдын талаар баримтлах бодлогын арга хэмжээг төлөвлөхөд оршиж байна. Мөн малчдад аймгаас ирсэн баг бүрэлдэхүүн шаардлагатай мэдээллүүдийг хүргэн, зарим асуудлыг шийдвэрлэх юм.
Үйл ажиллагааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Мал эмнэлгийн тасаг, Дэлхийн зон Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Зөвлөгөөн хөтөлбөр ёсоор 17 цагт өндөрлөх ба 18 цагт үдшийн хөтөлбөрт үйл ажиллагаатай юм.





