УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтийг ханган, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад сурталчлах, бүртгэлийн үйлчилгээг газар дээр нь хүргэх, сумдын улсын бүртгэгчдийн чадварыг нэмэгдүүлэх, бүсийн залуучуудын нийгмийн идэвх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2019 оны 11 дүгээр сарын 06-нд Дөргөн суманд ажиллалаа.
Ажиллах хугацаандаа 150 гаруй иргэнд 10 төрлийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна. Үйлчилгээ авсан иргэдийн 60 гаруй нь гадаад паспортын захиалгыг өгчээ.
Дараа нь Дөргөн, Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Жаргалант сумдын иргэний улсын бүртгэгчээр ахлуулсан багуудын дунд Иргэний бүртгэлийн хууль сурталчлах "Дэвжээ" тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд багууд мэндчилгээ, асуулт хариулт, урлагийн үзүүлбэр, гэрийн даалгавар гэсэн төрлүүдээр өрсөлдөж Эрдэнэбүрэн сум тэргүүн, Мянгад сум дэд, Дөргөн сум гутгаар, Жаргалант сум, Ховд сумуудыг тусгай байранд шалгарч, амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.


