ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

"ТАНЫ ДЭМ - БУСДАД ИНЭЭМСЭГЛЭЛ" НЭГ САРЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2019-10-23

"ТАНЫ ДЭМ - БУСДАД ИНЭЭМСЭГЛЭЛ" НЭГ САРЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол улсад Улаан загалмайн нийгэмлэг үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд Ховд аймгийн дунд шатны хорооноос "Хүмүүнлэгийн төлөө хамтдаа" нэг жилийн аяныг өрнүүлэн ажиллаж байна. Харин өнөөдөр Дөргөн сумын анхан шатны хорооноос "Таны дэм - Бусдад инээмсэглэл" нэг сарын аяны нээлтийг зохион байгуулж, Дөргөн сумын төрийн байгууллагууд, идэвхтэн сурагчид оролцлоо. Нээлтийн үеэр Дөргөн сумын ИТХ-ын дарга буюу Улаан загалмайн анхан шатны хорооны дарга Н.Базаррагчаа оролцогчдод хандан Монголын улаан загалмайн нийгэмлэг болон хүмүүнлэгийн үйлсийн талаар мэдээллийг хүргэлээ. Мөн сумын Засаг даргын тамгын газрын дарга, "Шувуухай" цэцэрлэгийн эрхлэгч, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, Сээр багийн Засаг дарга нарт Улаан загалмай нийгэмлэгийн онцгой гишүүний үнэмлэх гардуулан өглөө. Үүний зэргэцээ Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Сээр багийн Засаг даргад тус тус нэг сарын хандивын аяны хайрцгийг гардуулан өгсөн ба тус хайрцаг нь нэг байгууллага, багт 10 хоногийн хугацаатай байршиж, дараачийн баг, байгууллагад шилжих юм. Тус аяны удирдамжинд заасны дагуу идэвхтэй оролцож, хандив төвлөрүүлж хамтран ажилласан сумуудыг байр эзлүүлэн цугласан хандивын 10, 15, 20 хүртэлх хувийг тухайн суманд үлдээх урамшуулалтай юм байна. Дөргөн сум 2019 онд Улаан загалмайн хорооноос 9,5 сая төгрөгийн өртөг бүхий гал унтраах багаж хэрэгсэл, нэг иргэний хашаа бууц засварлах санхүүжилт болон бусад тусламжийг хүртээд байгаа билээ.










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%