ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АЖЛЫН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ховд аймгийн Дөргөн сум, Увс аймгийн Завхан сумын төрийн албан хаагчдын туршлага солилцох уулзалт 2019 оны 10 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Завхан суманд амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтанд Дөргөн сумаас 70 гаруй төрийн албан хаагч оролцож, оролцогчдыг Завхан сумын төрийн байгууллагууд чиглэлийн дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Завхан сумын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, байгууллага бүр шинэлэг болон уламжлалт ажлуудаа очсон хүмүүст танилцуулж, харилцан туршлага судаллаа. Туршлага судлахын зэргэцээ хоёр сумын төрийн албан хаагчдын дунд урлагийн мэндчилгээ болон нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр явагдаж, эрэгтэй төрөлд Завхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн баг тэргүүн, Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн баг дэд, Завхан сумын Засаг даргын тамгын газрын баг гутгаар, эмэгтэй төрөлд Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн I баг тэргүүн, Завхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн баг дэд, Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн II баг гутгаар байранд орсон үзүүлэлтээр тэмцээн өндөрлөлөө.
Ховд аймгийн Дөргөн сум, Увс аймгийн Завхан сум нь эртнээс эдүгээг хүртэл ах дүү, худ ургаас эхлээд нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, хөрш зэргэлдээн холбоотойоор олон жилийн түүхийг хамтдаа бүтээж, хөгжлийн төлөө урагшилж явааг хоёр сумын удирдлагууд онцлон, цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтран ажиллана гэдгээ хэлсэн юм.