ДАЛАНТАЙН ХОГИЙГ ДАРЖ БУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Дөргөн сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлд тусгасны дагуу "Хоггүй Дөргөн" хөтөлбөрийн хүрээнд сумын хогийн нэгдсэн цэгийг эмхлэх, хогийг дарж булшлах ажил хийгдэж байна. Хогийн цэг байрлах Далантай уулын баруун, урд, зүүн хэсэгт замбараагүй асгасан олон жилийн хур хогийг нүх ухаж булах, зөвхөн баруун талд хогийг асгуулах ажлыг эхлүүлж, үүнд 2018 онд аймгийн хөрөнгө оруулалтаар авсан универсал ковошийг ашиглаж байна. Одоогийн байдлаар Далантайн зүүн талын хогийг дарж булах ажил хийгдэж дуусаж байгаа бөгөөд газар хөлдөж хүйтэртэл уг ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж сумын Засаг дарга болон байгаль орчны холбогдох хүмүүс мэдэгдэж байна.



