ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

ДӨРГӨН СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН III ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-10-14

ДӨРГӨН СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН III ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дөргөн сумын "Төрийн албан хаагчдын III чуулган" 2019 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганы хүрээнд төрийн албан хаагчдын дунд "Илтгэлийн уралдаан", төрийн байгууллагуудын дунд язгуур урлаг, хос дуу, хамтлаг бүжгийн төрлөөр урлагийн тоглолт, "Хос теннес", "Хээрийн тогооч", "Эмэгтэйчүүдийн сумо барилдаан", "Үндэсний бөхийн барилдаан" зэрэг тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж, "Нэг байгууллага - Нэг санаачлага" уриан дор шинэ Соёлын төвийн нээлтэнд төрийн байгууллагуудын оролцоог чиглүүлэн ажиллалаа. Чуулганы эхэнд сумын Засаг дарга Т.Заяа 2019 онд суманд хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил, цаашдын зорилтын талаар, Засаг даргын тамгын газрын дарга Б.Баттогтох Төрийн албаны тухай хуулийн шинэтгэл, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний талаар, ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Азжаргал "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм" сэдвүүдээр мэдээлэл, сургалтуудыг тус тус зохион байгууллаа. Үүний дараа төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага, сум, орон нутгийн хөгжил дэвшил, цаашдын зорилтын тухай гэсэн ерөнхий агуулгын дор илтгэлийн уралдаан явагдаж, ЕБС-ийн сургалтын менежер З.Цэцэгмаа /Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, манлайлал - Дөргөн сумын хөгжил/ тэргүүн байр, Иргэний улсын бүртгэгч М.Цэвээнсүрэн /Төрийн албан хаагчийн үнэ цэнэ/ дэд байр, "Шувуухай" цэцэрлэгийн багш Х.Уранчимэг /Төрийн албан хаагчийн ёс зүй/ гутгаар байранд шалгарсан юм. Чуулганы 2 дахь өдөр сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн сургалтыг зохион байгуулж, гамшгийн үеийн бэлэн байдлыг шалган, "Хээрийн тогооч" тэмцээнийг зохион явууллаа. "Хос теннис" болон Урлагийн тоглолтын төрөл тус бүрийн нэгдсэн оноогоор Засаг даргын тамгын газар тэргүүн байр, "Хээрийн тогооч" тэмцээнд "Шувуухай" цэцэрлэг тэргүүн байр, "Үндэсний бөхийн барилдаан"-д ЕБС тэргүүн байр, "Эмэгтэйчүүдийн сумо барилдаан"-д Эрүүл мэндийн төв тэргүүн байр тус тус эзэлж тэмцээнд оролцсон байруудын үзүүлэлтээр Ерөнхий боловсролын сургууль Тэргүүн байр эзэлж, "Шилдэг байгууллага" батламж авлаа.
Энэ удаагийн чуулганд төрийн албан хаагч бүр, төрийн байгууллага бүр идэвх санаачлагатай оролцож, төрийн албан хаагчдын мэргэжил, ур чадварыг нээн хөгжүүлж, оролцоог чухалчилсан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсанаараа онцлог болж өндөрлөлөө.




























ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%