ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Өнөөдөр Дөргөн сумын Засаг даргын тамгын газар, сумын ахмадын хороо хамтран Олон улсын ахмадын баярын өдрийг тэмдэглэж байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд төрийн байгууллага бүр шиф багийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, ахмадуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэг арга хэмжээг төлөвлөжээ. Энэ өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2004 онд өндөр насны тэтгэвэрт гарсан, сумын ахмадын хорооны даргаар 2000 оноос хойш тасралтгүй ажиллаж "Улсын тэргүүний ахмадын хороо" болтол хөдөлмөрлөсөн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт З.Баасандорж гуайд хүндэтгэл үзүүллээ.
