СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ
Өнөөдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж сумын ИТХ-ын IV улирлын төлөвлөгөөний төслийг баталж, Иргэний улсын бүртгэгчийн болон Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн мэдээлэл, "Хоггүй Дөргөн" хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын тайлангуудыг тус тус хэлэлцлээ. Хуралдаанд Н.Базаррагчаа, Т.Дариймаа, Б.Түвшинжаргал, Ш.Түвшинбаяр, С.Цэзэн нарын Тэргүүлэгч ирж, хэлэлцэх асуудалд санал дүгнэлт гарган, тэмдэглэлээр үүрэг өглөө. Мөн тус хуралдаанд сумын Засаг дарга Т.Заяа, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Л.Содномцэрэн, Иргэний улсын бүртгэгч М.Цэвээнсүрэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Ням нар оролцлоо.
Хуралдааны дараа Тэргүүлэгчид 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн Өвсний фондын засварын ажил, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн Агваш багийн бирвазын далан, Агваш багийн иргэдийн санаачлагаар 0,8 га газарт тариалсан царгас, эрдэнэшиш, овъёос тариалалтын ажлуудтай газар дээр нь очиж танилцлаа.
Агваш багийн бирваз далан





Өвсний фонд



"Юмын бөөр"-ийн 0,8 га-д тариалсан Эрдэнэшиш, Овъёос, Царгас тариалалтын байдал



