ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

ДӨРГӨН СУМАНД "БАЯН НАМАР" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-09-20

ӨРГӨН СУМАНД "БАЯН НАМАР" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Өнөөдөр Дөргөн суманд Ерөнхий боловсролын сургуулийн С.Буянхишиг багштай 5а бүлгийн эцэг, эхчүүдийн санаачлагаар "Баян намар" өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний зорилго нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цагаан идээгээр төрөл бүрийн шим тэжээлт хоол хүнсийг боловсруулан бэлтгэх арга ухааныг иргэд, олон нийтэд сурталчлах, эцэг, эх, багш, сурагчийн хамтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн юм. "Баян намар" өдөрлөгт сумын Засаг дарга Т.Заяа хүрэлцэн ирж, эцэг, эх, багш нарын хамтын ажиллагааг сайшаан талархал илэрхийллээ. Өдөрлөгийн хүрээнд 1-5 дугаар ангийн нийт 11 бүлгийн эцэг, эхчүүд "Органик шүүс", "Нэрийн хоол", "Зууш", "Амтат бялуу", "Хоолоор урлахуй" гэсэн 5 төрлөөр ур ухаан, авъяас чадвар, хичээл зүтгэлээрээ өрсөлдсөн ба уг хоол хүнсийг зөвхөн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цагаан идээг оролцуулан бэлтгэх шаардлагыг зохион байгуулагчид нь тавьсан юм. Оролцогчдын идэвх зүтгэл, ур ухаан, хамтын хөдөлмөр шингэсэн 200 гаруй төрлийн хоол хүнсийг иргэд хөдөлмөрчид, хүүхэд багачууд хүртлээ.





















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%