ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дөргөн сумын баяр наадамд аймгийн заан Г.Ариунболд түрүүллээ

2019-07-10

ДӨРГӨН СУМЫН БАЯР НААДАМД АЙМГИЙН ЗААН Г.АРИУНБОЛД ТҮРҮҮЛЛЭЭ
Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Дөргөн сумын баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Баяр наадамд хүчит 64 бөх барилдаж, 6 насны хурдан морь уралдлаа. Наадмын эхний өдөр 6 насны шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөн уралдсанаас Азарга насанд Сээр багийн уяач С.Пүрэвсүрэнгийн бор, Аргалант багийн Д.Төртүвшингийн хүрэн, Өгөөмөр багийн Н.Мөнхтөрийн хүрэн, Завхан сумын Т.Одсүрэнгийн хүрэн, Аргалант багийн Ш.Түвшинбаярын шарга, Их насанд Аргалант багийн Д.Төртүвшингийн саарал, Өгөөмөр багийн Г.Түмэнбаярын хүрэн, Сээр багийн Ж.Дүгэрсүрэнгийн хээр, Сээр багийн А.Буянтогтохын хул, Аргалант багийн Д.Намжилцогтын бор, Соёолон насанд Аргалант багийн Д.Самданцоодолын хүрэн, Өгөөмөр багийн Цогбаярын хонгор, Завхан сумын Батсайханы саарал, Аргалант багийн Мөнхжаргалын хул, Өгөөмөр багийн Б.Дэлгэрдалайн хүрэн, Хязаалан насанд Аргалант багийн Д.Самданцоодолын хүрэн, Аргалант багийн С.Бадамын хонгор, Сээр багийн багийн Ц.Эрдэнэбатын хар, Аргалант багийн Б.Балжиннямын хээр, Сээр багийн Ц.Дорждэрэмийн хээр, Шүдлэн насанд Аргалант багийн Д.Алтансүхийн хар, Д.Бархүүгийн хар, Сээр багийн М.Нямтогтохын хонгор, Агваш багийн Н.Ганхуягийн хүрэн, Аргалант багийн Д.Төртүвшингийн буурал, Даага насанд Д.Төртүвшингийн цавьдар, Агваш багийн А.Батцоожийн хүрэн, Аргалант багийн Д.Алтансүхийн хул, Б.Наранмандахын саарал, Д.Цогт-Эрдэнийн хүрэн зэрэг хүлгүүд түрүү магнай, аман хүзүү, айрагт хурдалж, наадамчин олноо баясгалаа. Мөн хатьраа жороо морины уралдааныг зохион байгуулж, Аргалант багийн Д.Баянжаргалын хээр түрүүлж, Дөрвөлжин сумын Бямбадоржийн хээр аман хүзүүнд, Өлгий сумын Цэрэнгийн хээр, Мянгад сумын Нямсүрэнгийн алаг хүлгүүд айргийн 3,4,5-д хурдаллаа.
Наадмын үдэш сумын Соёлын төвийн урилгаар МУГЖ Д.Энхзул хүрэлцэн ирж, тус хамт олонтой хамтран "Дэлгэр наадмын уянга" тоглолтыг наадамчин олонд өргөн барьлаа. Наадмын хоёр дахь өдөр хүчит 64 бөх барилдсанаас аймгийн заан Г.Ариунболд түрүүлж, аймгийн начин Базарсад үзүүрлэн, их шөвөгт сумын заан Л.Цэнд-Аюуш, сумын харцага Г.Гэрэлт-Од нар шалгарлаа. Мөн наадмын үеэр "Морьтон Монгол наадам" уриалгыг дэмжин ажиллаж, түүх уламжлалаа сэргээн сурталчилж наадсан 2 наадамчин, 1 байгууллагыг шагнаж алдаршуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%