СЭЭР БАГИЙН АРАВЖУУЛ УУЛЫН МОДОН ОВООН ТАХИЛГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сээр багийн өдөрлөг, Аравжуул уулын Модон овоон тахилга наадам 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг наадамд зориулж 6 насны хурдан морь уралдан, аймаг, сумын цолтой хүчит 32 бөхийн барилдаан боллоо. Хүчит бөхийн барилдааны их шөвөгт аймгийн начин Т.Эрдэнэдалай, Л.Ням-Очир, сумын заан Л.Цэнд-Аюуш, Ж.Эрдэнэбаатар нар шалгарснаас сумын заан Л.Цэнд-Аюуш түрүүлж, аймгийн начин Т.Эрдэнэдалай үзүүрлэлээ.


















