ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

ДӨРГӨН СУМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-06-11

ДӨРГӨН СУМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Мерси кор Монгол" олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2" буюу LTS 2 төслийн хүрээнд Дөргөн сумын бэлчээрийн менежментийн 2019-2023 онд хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулахад сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг чадавхжуулах сургалт зөвлөгөөг Мерси кор олон улсын байгууллага болон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Бэлчээрийн менежментийн холбоо, Ховд их сургуулийн зөвлөх баг  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан билээ. Уг төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаанаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталж, өнөөдөр төлөвлөгөөг танилцуулах уулзалтыг зохион байгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын ажлын албанд хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Ийнхүү олон жил ярьсны эцэст Дөргөн сум 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дунд хугацааны бэлчээрийн менежментийн төлөвлөгөөтэй болж байна.
















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%