ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

ТУН УДАХГҮЙ ТӨГИЙН ЭЛСЭН СУВИЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛНЭ

2019-06-08

ТУН УДАХГҮЙ ТӨГИЙН ЭЛСЭН СУВИЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛНЭ
Сум орон нутагт аялал жуучлалыг хөгжүүлэх улмаар сумын нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, боловсон хүчний бодлогыг сайжруулах олон зорилго дор тус сумын Сээр багт орших Төгийн элсэн сувиллыг үйл ажиллагаанд оруулах бэлтгэл ажил эхэллээ. Энэхүү үйл ажиллагааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга санаачлан 2018 онд сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, уламжлалт эмчилгээний сувилагч нарыг Говь-Алтай аймгийн Бигэр сумын элсний сувилалд туршлага судлуулахаар томилон ажиллуулсан билээ. Харин 2019 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Эрүүл мэндийн төв хамтран Төгийн сувиллыг 4 ээлжээр ажиллуулан ээлж бүрт 10 хүнийг сувилахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сувиллын эхний ээлж 2019 оны 06 дугаар сарын 24-30 ны хооронд эхлэх ба нэг ээлжинд их эмч, уламжлалт эмчилгээний сувилагч, багийн эмч, тогооч нар сувиллын үйл ажиллагааг хариуцан ажиллана. Сувиллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэг дор өгөх "Төгийн элсэн сувилал" нэртэй цахим хуудсыг нээн ажиллуулж, реклам сурталчилгаа, бодлогын асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллаж байна. Сувиллын орчин нь хүн бүрт байгалийн үзэсгэлэнт газарт гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цэвэр агаар амьсгалан, зөв хооллолтын дэглэм баримтлаж, элсний болон бариа засал сувиллын үйлчилгээнд хамрагдан, ингэний хоормог ууж, элсний гар бөмбөг тоглон амралт чөлөөт цагаа эрүүлээр байгальдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм.









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%