СУМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДАВ
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний төсөл, "Шувуухай" цэцэрлэгийн түүхт 40 жилийн ойн баяр наадам тэмдэглэх товын тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, төлөөлөгчид, сум, багийн Засаг дарга нар, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг оролцож, санал бодлоо тусгасан ба Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар тус төлөвлөгөөг баталлаа.
Хуралдааны дараа сумын Засаг дарга Т.Заяа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй сумын шинэ Соёлын төвийн барилгын явц, ундны ус цэвэршүүлэх байгууламж зэргийг сумын ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулан, газар дээр нь мэдээлэл хүргэж хамтран ажиллалаа.








