МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ДӨРГӨН СУМЫН 14 ЭХ ШАГНАГДЛАА
Жил бүрийн зургадугаар сарын нэгний өдрийг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баяр хэмээн Монгол орон даяар тэмдэглэдэг билээ. Энэхүү арга хэмжээг Дөргөн сумын хэмжээнд хүүхдэд чиглэсэн олон хөтөлбөрт уралдаан тэмцээнийг төлөвлөн, арга хэмжээний нээлтэнд сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг дарга Т.Заяа, Засаг даргын орлогч Т.Дариймаа, Засаг даргын тамгын газрын дарга Б.Баттогтох, төрийн байгууллагын удирдлагууд оролцож, хүүхэд багачууд, эхчүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн, авъяаслаг хүүхдүүд ая дуу, бүжгийн номер үзүүлэн нэгэн өдрийг хүүхдийн инээд хөөр, баяр баясал цалгиан өнгөрүүллээ. Тухайлбал сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн хамтарсан тоглолт болж, дугуйн уралдаан, буухиа тэмцээн, сагсан бөмбөг, гар бөмбөг, гүйлтийн тэмцээнүүдийг төрийн байгууллагууд хариуцан зохион байгууллаа. Энэ өдрийн хамгийн онцлог үйл явдлын нэг нь Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд "Алдарт эх" одон гардуулах ёслол байлаа. 2019 онд Дөргөн сумын 14 эх "Алдарт эх" 2 дугаар зэргийн одонгийн болзол хангасан ба Агваш багийн иргэн Б.Цагаанцоож, О.Хишигмаа, Сээр багийн иргэн А.Батцэцэг, С.Нууцчимэг, Б.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэцэцэг, Аргалант багийн иргэн Н.Баярмаа, М.Дуламсүрэн, Н.Дүндэгээ, Т.Нарангэрэл, Ц.Очирчимэг, Б.Эрдэнэзаяа, Өгөөмөр багийн иргэн Г.Адилцэцэг, О.Ган-Эрдэнэ нарын эхчүүдэд сумын удирдлагууд одонг гардууллаа. "Алдарт эх" одон гардан авсан эхчүүдэд "Алтан нутгийн бэрээчүүд" цахим нэгдлийн зүгээс сэтгэлийн хүндэтгэл үзүүлсэн юм. Эдгээр эхчүүдийн хамгийн залуу нь 29 настай байлаа.














