СЭЭР БАГИЙН ИНХ-ЫН VII ХУРАЛДААН ХУРАЛДАВ
Сээр багийн ИНХ-ын VII хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний танхимд хуралдаж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай, Сангийн далайн давсны орд газрыг түр хугацаагаар хаах тухай, багийн өдөрлөг, овоо тахилгын тов тогтоох тухай асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд багийн нийт 192 өрхөөс 51 өрхийн төлөөлөл оролцлоо. Тус хуралдааныг багийн ИНХ-ын дарга Д.Пүрэвсүрэн удирдаж, хуралдаанд сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг даргын орлогч Т.Дариймаа болон бусад мэргэжилтнүүд оролцон иргэдэд мэдээлэл хүргэж, хамтран ажиллалаа.



