ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

АРГАЛАНТ БАГИЙН ИНХ-ЫН ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2019-05-27


AРГАЛАНТ БАГИЙН ИНХ-ЫН ХУРАЛДААН ХУРАЛДАВ
Аргалант багийн ИНХ-ын IX хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр багийн төв Гүүрийн аманд зохион байгуулж, Тогтвортой амьжиргаа 3 төслөөс ивээн тэтгэлээ. Хуралдаанд тус багийн нийт 208 өрхийн 97 өрхийн төлөөлөл оролцож, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал эрэмбэлэх тухай, багийн Засаг даргын 2019 оны эхний хагас жилийн ажлын тайланд үнэлэлт өгөх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдааныг багийн ИНХ-ын дарга Ш.Түвшинбаяр удирдаж, хуралдаанд сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг дарга Т.Заяа, Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч Ж.Батсайхан, "Олон ястны телевиз", "Ховд" телевиз, сумын ИТХ-ын болон Засаг даргын ажлын алба оролцож, хуралдаан зохион байгуулахад арга зүйн дэмжлэг үзүүлэхээс гадна "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ" -ний жилийн хүрээнд иргэдэд газар, иргэний бүртгэл, мал эмнэлэг, хууль эрх зүйн талаар газар дээр нь мэдээлэл хүргэж ажиллалаа.










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%