АГВАШ БАГИЙН ИНХ-ЫН IX ХУРАЛДААН ХУРАЛДЛАА
Агваш багийн ИНХ-ын IX хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 25-нд сумын Иргэний танхимд хуралдаж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийгдэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт эрэмбэлэх тухай, багийн өдөрлөг, овоо тахилгын өдрийн тов тогтоох тухай, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх тухай асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд багийн нийт 192 өрхийн 67 төлөөлөл оролцлоо. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг багийн Засаг дарга Н.Пүрэвхуяг иргэдийн санал өгснөөр эрэмбэлэн танилцуулж, улмаар хуралдаанд оролцсон иргэд гар өргөх аргаар дахин эрэмбэлж, хуралдааны шийдвэрийг гаргалаа. Харин багийн өдөрлөг, овоо тахилгын товыг билгийн тооллын сайн өдрийг судлан дахин товлохоор тогтсон бол байгаль орчны нарийвчилсэн үнэлгээ хийх асуудлыг иргэдийн 100 хувийн саналаар нутаг орныг ухаж сэндийлэх асуудал гарах магадлалтай хэмээн үзэж дэмжсэнгүй.







