ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүллээ

2019-04-23

МЕРСИ КОР МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭМЖЛЭГЭЭР БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сумын Засаг даргын санаачлагаар "Мерси кор Монгол" олон улсын байгууллагын Ховд аймаг дахь зохицуулагч, сургагч багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дөргөн суманд бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Энэхүү төлөвлөгөөг Дөргөн сум анх удаа болосвруулж байгаа ба цаашид сум, орон нутгийн онцлогт тохирсон бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар батлуулан мөрдөж ажиллана. Ингэснээр мал сүргийн бүтэц, бэлчээрийн хомсдол, даацыг сайжруулахад түлхэц болох юм. Сургалтанд оролцогчид сумын бэлчээрийн менежментийн алсын хараа зорилгыг тодорхойлон, түүний бүтэц, бүрэлдэхүүн, бэлчээрт тулгарч буй аюул занал, гарах арга зам, бэлчээрийн даац, нөөцийг тодорхойлох зэрэг арга зүйд суралцлаа.












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%