ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно. Үндэсний түүх соёл, ёс заншлаа дээдэлсэн, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн, эрчимжсэн хаа, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн байгаль экологид ээлтэй аймгийн жишиг сум болно.

СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2019-03-28

СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН ХУРАЛДАВ
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг өнөөдөр сумын Эрүүл мэндийн төвд зохион байгууллаа. Хуралдаанаар сумын Эрүүл мэндийн төвийн 2019 онд батлагдсан бүтэц, орон тоо, ажлын байрны орчин нөхцөл, тасаг өрөөний хүрэлцээ, 1 дүгээр улирлын өвчлөлийн үзүүлэлт, төсвийн гүйцэтгэлийн явц, хөрөнгийн мэдээлэл, актлах хөрөнгийн жагсаалт, Үндэсний хөтөлбөр болон аймаг, сумын ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн байдалтай танилцаж эрхлэгч их эмч П.Лхамжавт тэмдэглэлээр үүрэг өглөө. Хуралдааны ирц 71,4 хувьтай байсан хуралдаанд Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид оролцож, санал бодлоо солилцлоо. Энэхүү өргөтгөсөн хуралдаан нь сумын ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажил бөгөөд Тэргүүлэгчид хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж буй хэлбэр юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%