АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ДӨРГӨН СУМАНД АЖИЛЛАВ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дөргөн суманд ажиллав. Ажлын хэсэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, багийн иргэдийн нийтийн хурлын дотоод ажилтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна Ерөнхий боловсролын сургууль, "Шувуухай" цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Үүний зэргэцээ Монголын үндэсний тоглоом наадгай болох шагайн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор суманд шагайн салбар холбоог байгуулж, холбооны тэргүүнээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Базаррагчаа сонгогдон ажиллахаар боллоо.
