МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан Ховд аймгийн Дѳргѳн сумын Аргалант багийн уугуул сумын начин Л.Сайнхүү
агсны нэрэмжит "Сумын цол олгох" хүчит 48 бѳхийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Барилдаанд Дѳргѳн сумын начин Ж.Эрдэнэбаатар түрүүлж "Сумын Заан" цол хүртсэн бол залуу бѳх Б.Сэрэгжид үзүүрлэж "Сумын Харцага" цол хүртлээ. Барилдааныг сумын Засаг даргын тамгын газар, Шандас бөхийн холбоо зохион байгуулж, Л.Сайнхүү агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж хамтран ажиллалаа.


