"АЛТАН НУТГИЙН БЭРЭЭЧҮҮД" ЦАХИМ НЭГДЛИЙН ГИШҮҮД АХМАДЫН ДУУН ЦЭНГҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019 оны анхны "Ахмадын дуун цэнгүүн"-ийг Дөргөн сумын "Алтан нутгийн бэрээчүүд" цахим нэгдлийн хамт олон 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн дуун цэнгүүний онцлог нь ахмадуудын дунд караоке дуу, хөгжөөнт тэмцээнүүдийг явуулахаас гадна Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан алс хол ажиллаж, амьдарч байгаа үр хүүхдүүдийнх нь ээждээ зориулсан мэндчилгээ бичлэг, сэтгэлийнбэлгийг дамжуулан ээжүүддээ хүргэсэн юм. Мөн цэнгүүний үеэр 20 гаруй ээжүүдэд сумын санхүүгийн албаны дарга Т.Хишигмаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ өглөө.











