ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Дөргөн сумын Монгол ардын намын хорооноос Эх орончдын баяр, Монгол ардын нам байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, ард иргэдийн хамт тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээний хүрээнд хүчит бөхийн барилдаан, багуудын дунд караоке дууны тэмцээн, танин мэдэхүйн АХА тэмцээн, сурагчдын дунд "Миний бахархал - Миний нутаг" эссе бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Мөн Монгол ардын намын ахмад, дунд үеийн гишүүд Б.Даш, Г.Ичинхорлоо, М.Сүрэнхүү, Ш.Долгорсүрэн,А.Энхзаяа нарыг шагнаж урамшуулав. Хүчит бөхийн барилдаанд сумын заан С.Гансүх түрүүлж, сумын начин М.Очирбат үзүүрлэн, их шөвөгт сумын харцага Г.ГэрэлтОд, сумын начин Б.Мягмаржав, Б.Гансүх нар шалгарсан бол багуудын караоке тэмцээнд Өгөөмөр багийн "Smile" баг тэргүүн байр, Сээр багийн "Цоморлиг" баг дэд байр, Аргалант багийн "Цэргийн жавхаа" баг гутгаар байранд шалгарч, үзэгч олныг баясгалаа. Танин мэдэхүйн АХА тэмцээн Базаррагчаа, Бямбадорж, Сүхнаран нар, эссе бичлэгийн уралдаанд Анужин, Насантогтох, Хишигтогтох нар тус тус шалгарч, зохион байгуулагчдын шагнал хүртлээ. Тус арга хэмжээний зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг дарга Т.Заяа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч П.Улаанхүү, Ховд аймаг дахь Дөргөн сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Алтансүх болон намын гишүүд хамтран ажиллалаа.

