СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН III ХУРАЛДААН ХУРАЛДАВ
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны III хуралдаанд сумын Засаг дарга Т.Заяа "Алдарт эх" 2 дугаар зэргийн одонгоор шагнагдах 14 эхийн материал, сумын хамтарсан багийг шинэчлэн батлах тухай санал, "Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах" хөтөлбөрийн төсөл, "Олон нийтийн оролцоот сургууль - Хүний хөгжлийн төв" сумын дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын тайлангийн тухай илтгэлүүдийг танилцууллаа. Тэргүүлэгчдийн ирц 100 хувь хуралдсан ба 4 асуудлыг хэлэлцэн дэмжиж тогтоол гаргалаа. Хуралдаанд сумын Засаг даргаас гадна Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлого, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Х.Түмэннасан, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Мөнхбат, багш М.Соёлмаа нар оролцлоо.



