ДЭЛХИЙН ЗӨН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭМЖЛЭГЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Дөргөн суманд 2019 оны 02 дугаар сарын 16-нд Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөтөлбөрийн санаачлага, санхүүжилтээр "Зөв гэр бүл", "Зах зээлд нэвтрэх нь буюу мөнгөний үнэ цэнэ" сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү сургалтыг Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөтөлбөрийн ажилтнууд Тошлой, Бумдарь, Мөнхтуул нар зохион байгуулж, илтгэгч багшаар Монголын илтгэгчдийн холбооны ерөнхийлөгч, Хан голомт консалтингийн захирал, профессор Ц.Азбаяр, Хан голомт консалтингийн зөвлөх, Сэтгэл зүйн ухааны доктор Г.Наранбаатар нар ажиллаж, сургалтанд сумын иргэд, төрийн албан хаагчид оролцлоо. Тус сургалтын сэдэв, агуулга нь цаг үеэ олсон, иргэдийн оюуны цангааг тайлахуйц, амьдралдаа хэрэгжүүлэхэд үр дүнтэй сургалт болсон юм. Сургалтын төгсгөлд сумын Засаг даргын орлогч Т.Дариймаа зохион байгуулагчид болон багш нарт хандан сургалтанд оролцогчдын халуун талархлыг дамжуулан үг хэлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.





